Модуль 1Хичээл 2
📖 Хичээл 10 мин
Орлогын 2 загвар: Шууд үйлчилгээ vs Комисс
Гол санаанууд
- •Шууд үйлчилгээ: 100% орлого өөрт орно
- •Комисс загвар: бусдад дамжуулж 25-30% авна
- •Хоёр загварыг хослуулах нь хамгийн оновчтой
Орлогын 2 загвар
Загвар 1: Шууд үйлчилгээ (100% орлого)
Та өөрөө үйлчлүүлэгчтэй шууд ажиллана. DS-160 бөглөх, цаг захиалах, ярилцлагын бэлтгэл хийх зэрэг бүх үйлчилгээг өөрөө үзүүлнэ.
- Давуу тал: Бүх орлого өөрт орно
- Сул тал: Цаг их шаарддаг, үйлчлүүлэгч олоход хэцүү байж болно
Загвар 2: Комисс (Дамжуулах)
Та үйлчлүүлэгч олоод, туршлагатай агентад дамжуулна. Нийт үнийн 25-30%-ийг комисс болгон авна.
- Давуу тал: Техникийн мэдлэг бага шаарддаг, эхлэхэд хялбар
- Сул тал: Орлого бага, бусдаас хамааралтай
Хамгийн оновчтой стратеги
Эхний 3 сард комисс загвараар эхлэж, туршлага хуримтлуулаад, дараа нь шууд үйлчилгээ рүү шилжих нь хамгийн зөв зам юм.